top of page
Монторх ХХК
Montorkh LLC
Montorkh service

МОНТОРХ ХХК

Манай компани нь газрын тосны бүтээгдэхүүний барилга байгууламж, төхөөрөмжийн угсралт, засвар, нийлүүлэлт, түүнтэй холбоотой бүх төрлийн ажил үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэн Монгол улсад 2004 оноос өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна.

 

Монгол улсын цаг уурын нөхцөлд газрын тосны бүтээгдэхүүн хадгалах сав (резервуар)-ны судалгаа хийж, улмаар хуучин, шинэ бүх төрлийн бүтээгдэхүүн хадгалах савны техникийн түвшин тогтоох, цаашид ашиглаж болох боломжит хугацааг тогтоох чиглэлээр эрдэм шинжилгээний ажлыг удирдан зохион байгуулдаг. Мөн ган сав болон бусад металл эд ангиудын эвдрэл, гэмтэл, согогийг тогтоох чиглэлээр орчин үеийн өндөр мэдрэмжтэй багаж хэрэгслийн тусламжтай оношлогоо хийж байна.

 

Компанийн өөрийн патентийн эрхийнхээ дагуу газрын тосны бүтээгдэхүүн хадгалах давхар ханатай сав хийх, мөн том оврийн сав буулгах, угсрах үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн хийж гүйцэтгэж байна. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах сав, резервуаруудын техникийн түвшинг Монгол улсад анх удаа бодит байдлаар тогтоосноор Улсын Мэдээллийн Сан бүрдүүлэх, үл эвдэх сорилтыг шатахуун хадгалах савны оношлогоонд хэрэглэх чухал ач холбогдолтой ажлуудыг үргэлжлүүлэн хийж байна.

 

Аюулгүй ажиллагааг хангах чиглэлээр дэлхийд 3-рт ордог Канад улсын хөрөнгө оруулалттай Бороо гоулд компанийн хэрэгжүүлж буй аюулгүй ажиллагааны туршлагыг өөрийн компанийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэн тодорхой үр дүнд хүрч байна.

 

Тус компани нь дээрхи үйл ажиллагаагаа явуулахад тухайн салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж байсан дадлага туршлагатай мэргэжлийн боловсон хүчин, мөн шаардлагатай техник тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан бөгөөд шинэ залуу боловсон хүчин бэлдэх ажилд ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургуультай хамтын гэрээний дагуу бакалавр, магистрийн сургалт явуулж байна.

 

Сүүлийн таван жилд Монгол улсад газрын тосны бүтээгдэхүүн хадгалах зориулалтаар баригдаж байгаа бүх төрлийн сав угсрах ажилд шаардлагатай техник технологийн зөвлөгөө өгч байсан.

 

Тус компани нь хэрэглэгчээ дээдэлсэн, байгаль орчин, хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй үйл ажиллагаа явуулдаг бизнесийн таатай орчинг бүрдүүлсэн компани байх зорилготой ажилладаг.

 

Цаашид үйл ажиллагаа, зах зээлээ өргөтгөх, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх бодлого баримтлан ажиллаж байна.

bottom of page