top of page

Бид дараах төрлийн үйлчилгээг үзүүлнэ.

 

Манай компани нь үйл ажиллагааныхаа үндсэн чиг үүргийн дагуу 2004 оноос хойш “ТЭЦ-4” ТӨХК, “Шунхлай групп” ХХК-ийн 1000м3 савны угсрах, ашиглалтын нөөцийг тогтоох, оношлох, засвар хийх ажил, “Жаст групп” ХХК шатахуун хадгалах 25м3, 700м3, 1000м3-н 30 гаруй савны оношлогоо, засвар, Дархан-Уул аймгийн Дархан хотын Онцгой байдлын ерөнхий газрын 1000м3 савны оношлогоо, “Доншен” ХХК-ийн шатахууны савны металл оношлогоо, “Петровис”ХХК, “Шунхлай групп”ХХК, “Жаст ойл”ХХК, ОБЕГ, “Монросцветмент”ХХК зэрэг захиалагч байгууллагуудын 60 гаруй Газрын тосны бүтээгдэхүүний агуулах, ШТС-ын барилга байгууламж, технологийн ажлуудыг гэрээний дагуу хийж гүйцэтгээд байна.

Монторх ХХК - ШТС
Монторх - Шугам хоолой
Монторх ХХК - сав
ШТС-ын бүтээн байгуулалт.​



Манай компани байгууллагдсан цагаас хойш Улаанбаатар хотод 20, орон нутагт 50 гаруй Шатахуун түгээх станц, 10 гаруй нефть бааз, агуулахыг барьж Улсын комист хүлээлгэн өгч үйл ажиллагаа нь тогтвротой явж байна. 

 

Монгол улсад энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулж буй тэргүүлэх туршлагатай компани билээ. 

Даралтат шугам, хоолой.​



Бүх төрлийн зориулалт бүхий өндөр даралтат болон даралтат бус шугам хоолойн угсралтыг олон улсын төвшинд угсарч гүйцэтгэж байна. 

 

Шугам хоолойн гагнуур, ширээлтийг өндөр зэрэглэлийн мэргэшсэн туршлагатай гагнуурчид гүйцэтгэдэг.

Хадгалах савны үйлдвэрлэлт, угсралт, оношлогоо.​



Компани өөрийн патентийн эрхийнхээ дагуу газрын тосны бүтээгдэхүүн хадгалах давхар ханатай сав хийх, мөн том оврийн сав буулгах, угсрах үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн хийж гүйцэтгэж байна. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах сав, резервуаруудын техникийн түвшинг Монгол улсад анх удаа бодит байдлаар тогтоосноор Улсын Мэдээллийн Сан бүрдүүлэх, үл эвдэх сорилтыг шатахуун хадгалах савны оношлогоонд хэрэглэх чухал ач холбогдолтой ажлуудыг үргэлжлүүлэн хийж байна.

Монторх ХХК - Зөөврийн ШТС
Зөөврийн ШТС нийлүүлэлт.​



- Уул уурхай, газар тариалан эрхлэгч байгууллагууд ашиглахад тохиромжтой зөөврийн ШТС

Монторх ХХК - Аюулгүй ажиллагаа
Монторх ХХК - Метал оношлогоо
Металын оношлогоо.​



Бүх төрлийн металл оношлогоо, үл эвдэх сорил Металлын зузаан, нимгэнийг тодорхойлох Металлын гэмтэл согог, ядралыг тогтоох Гагнуурын оёдол шалгах

Дэлгэрэнгүй..

Монторх ХХК - Гэр Гарц
Зураг төсөл, дэд бүтцийн бүтээн байгуулалт.​



Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зөвлөгөө, зааварчилгаа өгөх, сургалт явууулах



Аюулгүй ажиллагааг хангах чиглэлээр дэлхийд 3-рт ордог Канад улсын хөрөнгө оруулалттай Бороо гоулд компанийн хэрэгжүүлж буй аюулгүй ажиллагааны туршлагыг өөрийн компанийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэн тодорхой үр дүнд хүрч байна.

bottom of page